3х3-ын эрэгтэйчүүдийн “Их дуулга” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-20 17:24:47

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улс ойрын өдрүүдэд сагсан бөмбөгийн спортоор амьсгалж байна.


Тодруулбал, 3х3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээн өчигдөр болж, есөн орны 12 шилдэг баг өрсөлдөв. Тус тэмцээнд Австралийн бүсгүйчүүд түрүүлж, шилдэг тоглогчоор тус багийн Аннели Мэйлэй тодорсон бол АНУ дэд байрт шалгарчээ. Харин Монголоос оролцсон гурван багаас “Улаанбаатар Амазонс” хасагдах шатанд үлдэж, Украинд ялагдсан байна.


Тэгвэл эрэгтэйчүүдийн “Их дуулга”  өнөөдөр эхэллээ. Сербийн “Лиман”, Германы “Баскетс”, Литвын “Мариямполе, Хятадын “Чонмин”, “Улаанбаатар Энержи, “Завхан Сайнскорзэрэг есөн орны 12 шилдэг баг өрсөлдөж байна. Манай багаас “D” хэсэгт багтсан “Улаанбаатар Энержи” эхний тоглолтдоо “Гаргздай”-ыг 21-16-гаар буулган авч, дараа нь Германы “Баскетс Бонн”-ыг 20:19-өөр хожлоо. Ингэснээр хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч, маргааш шөвгийн наймд өрсөлдөнө. Тэгвэл “С” хэсэгт багтсан “Завхан Сайнскор” багийнхан Хятадын “Чонмин”-д 18:22-оор ялагджээ. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо “Каролина”-тай хийнэ. “Их дуулга”-ын аваргууд маргааш тодорно.


Ташрамд дурдахад, энэ сарын 23-нд 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ эхэлнэ. Монгол Улс спортын түүхэнд олимпын төрлийн хамгийн анхны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулах гэж байгаа нь энэ. Тэмцээнийг дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулж, гадны тамирчид болон албаны хүмүүс гээд 700 төлөөлөгч манай улсад ирж байна. 













Related news