Мах боловсруулах үйлдвэр ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймагт мах боловсруулах үйлдвэр үүдээ нээлээ.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 50 орчим ажлын байр шинээр бий болж, аймгийн төсөвт тодорхой хувь нэмэр оруулах ажээ. Мах боловсруулах үйлдвэр нь хоногт 100 бод, 1000 орчим бог нядлах ба гүн хөлдөөх зоорь нь 400 тоннын хүчин чадалтай юм байна. Мөн үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд иргэдийг баталгаатай хүнсээр хангах боломж бүрдэх ажээ.
Тус аймаг мах боловсруулах үйлдвэргүй байсан цөөхөн аймгийн нэг юм.
Ш.Цоодол
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days