ОУУЗХ-ны Ази-Номхон далайн бүсийн даргыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг Олон улсын улаан загалмайн хороо (ОУУЗХ)-ны Ази-Номхон далайн бүсийн дарга Режис Савиозийг энэ сарын 6-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд олон улсын өнөөгийн нөхцөл байдал, зэвсэгт
мөргөлдөөн, хүмүүнлэгийн тусламж, хүмүүнлэгийн эрх зүйн асуудал, Монгол Улсын
оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцохын зэрэгцээ
Улаанбаатар хотноо энэ сарын 5-6-нд болсон Зүүн хойд
Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х
бага хурлын ач холбогдол, үр дүнгийн талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг Гадаад харилцааны яамнаас ОУУЗХ, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.