Хангай, Хөвсгөл, Хэнтийн нутгаар маргааш бороо, цас орж, говиор салхи шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн
хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11
метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга
шуурна.
Увс нуурын
хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +8-+13 градус, Алтайн
уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12-+17 градус,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +23-+28 градус,
бусад нутгаар +19-+24 градус дулаан байна.
Хангай,
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар энэ сарын 31-нд бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар
сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас
анхааруулжээ.