Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-29 12:03:29

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, “Голомтбанк эмэгтэй бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэх, чадавхжуулах, санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгохоор санамж бичиг байгууллаа.


Талууд “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” төсөлд шалгарсан эмэгтэй удирдлагатай аж ахуй нэгжүүдийн мэдээлэл, сургалт, шинэ зах зээл, хөрөнгө оруулалтын боломжоор хангах, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэх, мөн жендерийн тэгш оролцоог хангах бодлогын өмгөөлөлд дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллана.


Дээрх төсөл нь Дэлхийн худалдааны байгууллага, олон улсын худалдааны төвийн хамтын санаачлагаар 50 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа, менторшип, олон улсын бизнесийн сүлжээнд нэвтрэх шугамаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилготой юм.

Related news