ӨНӨӨДӨР: АХБ-наас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-29 06:35:34

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

-"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.

8:30 цагт: “Чухал ашигт малтмал, Монголын болон Глобал чиг хандлага” семинар МУИС-ийн хоёрдугаар байранд болно. Холбогдох утас: 99109141

9:30 цагт: “Өсвөр үеийнхний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд” хэлэлцүүлэг "Холидей Инн" зочид буудалд болно. Холбогдох утас: 99136840

10:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах төслийн хүрээнд баригдсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн нээлт болно.

11:00 цагт: Азийн хөгжлийн банкнаас 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг "Шангри-Ла" зочид буудалд танилцуулна.


11:00 цагт: “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Би чадна” бүтээлийн үзэсгэлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд гарна. Холбогдох утас: 80011017

11:30 цагт: “Сэлбэ дэд төв”-ийн эхний ээлжийн 4400 айлын орон сууцны бүтээн байгуулалтын нээлт Сүхбаатар дүүргийн 14-р хорооны Зургаан буудлын "Оргил" худалдааны төвийн зүүн талд болно. Холбогдох утас: 99901600

-Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.

-“Дүрслэх урлагийн долоо хоног”-ийн хүрээнд “Нэгэн дээвэр дор” үзэсгэлэнг Г.Занабазарын музейд нээнэ. 

-Хүүхдийн спортын VIII наадам үргэлжилж байна.


-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

 

Орон нутагт:

-Архангай аймагт хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Related news