ӨНӨӨДӨР: “Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн маркийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-20 07:23:10

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


9:30 цагт: “Хиймэл оюуны эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” сэдэвт 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын байранд танилцуулна.

10:30  цагт: "Өчигдрөөр ирээдүйг харахуй" Монгол-Оросын сэргээн засварлагчдын анхдугаар хурал Соёлын өвийн үндэсний төвд болно.

11:00 цагт: “Монгол Улсын нисэх хүчний 100 жил” шуудангийн маркийн нээлт ЗТЯ-нд болно. Холбогдох утас: 80118813

14:00 цагт: “Дундчуудын нийгэм:Умардын хөгжлийн загвар” цомгийн нээлт ГХЯ-нд болно.


“Боловсролын өдөрлөг 2025” Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

-Дэлхийн зөгийний өдөр тохиож байна.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Орон нутагт:

-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээнүүд энэ сарын 19-22-ны өдөр болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.


Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.


Related news