“Улаанбаатар марафон-2025”-д 23 мянга гаруй оролцогч бүртгүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2025”-д 23 мянга гаруй оролцогч бүртгүүлсэн байна. Үүнээс 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т бүртгүүлжээ.
Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 2100 гаруй оролцогч бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Харин бүтэн марафон 42 км-ийн зайд 322 тамирчин бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2727 оролцогч байна.
Өнгөрсөн жил гэр бүлийн төрөлд 1400 гаруй оролцогч бүртгүүлсэн бол энэ жил 3500 гаруй оролцогч бүртгүүлснээр хоёр дахин өсжээ. Тэгвэл тусгай олимпын төрөл болох 500, 800 метрийн зайд 130 оролцогч бүртгүүлжээ.
“Улаанбаатар марафон-2025”-д бүртгүүлсэн оролцогчдод Спортын төв ордон, Нийслэлийн Хангарди ордон, Соёлын төв өргөө, Нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир спортын хороонд энгэрийн дугаар олгож байна.
“Улаанбаатар марафон 2025” уралдаан энэ сарын 24-нд болно.