СЭЛЭНГЭ: ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгч Алексей Самбуевич Цыденов ялалтын баярын мэнд хүргэлээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-09 11:35:36

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ерөнхийлөгч Алексей Самбуевич Цыденов энэ сарын 8-нд Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан ялалтын баярын мэнд хүргэлээ.

 

Гадаад харилцааны хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн 30 хүүхэд ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы Ерөнхий боловсорлын сургуульд суралцаж байна.

 

Өнөөдрийн уулзалтаар Буриад улсын Ерөнхийлөгч ирэх хичээлийн жилээс Сүхбаатар, Алтанбулаг сумаас дахин 30 хүүхдийг Хиагтад суралцуулахаас гадна хүүхдүүдийн зорчих автобусыг мөн шийдвэрлэж өгнө гэдгээ энэ үеэр онцоллоо.