БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хоттой ах дүүгийн харилцаатай ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо хоттой ах дүүгийн харилцаа тогтоож, эдийн засаг, худалдаа, боловсрол, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаар болжээ.
Энэхүү санамж бичгийг аймгийн Засаг дарга Н.Ганбямба Монгол Улсын зүүн бүсийн гурван аймаг Хэнтий, Сүхбаатар, Дорнод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тунляо, Улаанхад, Шилийн гол аймаг хоорондын 3+3 бүс нутгийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн уулзалтад оролцох үедээ байгуулсан аж.
Харин БНХАУ-ын Эрээн хотод зохион байгуулагдсан Монгол Улсын зүүн бүсийн гурван аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг хоорондын бүс нутгийн хамтын ажиллагааны уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун оролцож, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, хил дамнасан авто замын тээвэр, хөдөө аж ахуй, харилцан айлчлалыг тогтмолжуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Хэнтий Д.Одонтунгалаг