Отрын бүс нутгийн бэлчээрийн даац 4 дахин хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутаг нийтдээ 114 мянган толгой мал өвөлжих бэлчээрийн даацтайгаас өнөөдөр 400 гаруй мянган толгой мал байршжээ. Энэ нь тус бүс нутгийн бэлчээрийн даац даруй дөрөв дахин хэтэрсэн үзүүлэлт юм.
ХХААЯамны сайд тус аймагт ажиллах үеэр Хэнтий аймгийн ХХААГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагтай танилцсан байна. Энэ үеэр тус бүс нутгаас гадны мал, малчид хавар 4-р сарын 1-нд гардаг, өвөл 11-р сарын 1-нд орж ирдэг журам алдагдсан, бусад аймаг, сум, дүүргээс өвөлжихөөр ирж буй мал, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг арга хэмжээнд хамрагддаггүй зэрэг зөрчлүүд нэлээд илэрчээ.
Өнөөдрийн байдлаар Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт өвөлжиж байгаа зөвхөн өөрийнх нь бүс нутгийн мал 288 мянган толгойд хүрээд байгаа аж. Иймд Хэнтий аймгийн Засаг дарга тус бүс нутгийг отрын бүс нутгаас чөлөөлөх бодлого барьж ажиллаж байна.
Хэнтий Д.Одонтунгалаг