Хэнтий аймаг өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн базаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-10-28 13:38:27

“Хэнтий аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан” хэмээн тус аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан хэллээ.

Тус аймаг 112.597 тн өвс, 207.5 тн ногоон тэжээл, 76 тн гар тэжээл, аймгийн Засаг даргын нөөцөд 143 тн, сумдын Засаг даргын нөөцөд 977 тн хадлан тус тус бэлтгээд байгаа аж. Хадлан тэжээл бэлтгэх ажилд 4194 хүн, 1585 техник хэрэгсэл гарч ажиллажээ.

  “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээ”-ний тухай Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаар тоот тогтоол, ХХААХҮСайдын 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот албан даалгаврын дагуу аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот “Албан даалгавар” гарчээ. Энэ  дагуу аймгийн нөөцөд 471 тн өвс бэлтгэхээс 300 тн буюу 63,7 хувьтай, 236 тн тэжээл бэлтгэхээс 8,7 тн буюу 3,7 хувьтай, сумдын нөөцөд 1800 тн өвс бэлтгэхээс 1318 тн буюу 73,2 хувьтай, 540 тн тэжээл бэлтгэхээс 106,3 тн буюу 19,7 хувьтай бэлтгэжээ. Мөн малчид өөрсийн хүч хөрөнгөөр 130,8 мянган тн хадлан бэлтгэхээс 124,6 тн-ыг бэлтгэсэн нь 95,5 хувьтай байна.

Тус аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн сум одоогоор байхгүй. Эхний цас Галшар, Дархан, Баянмөнх суманд ахиу орсон бол сүүлийн цас дээрх гурван сумаас бусад суманд оржээ.

Хэнтий Д.Одонтунгалаг

Related news