СЭЛЭНГЭ: Маргааш цас орж, хүчтэй салхитай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 23 /МОНЦАМЭ/. Маргаашийн
20.00 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бага
зэргийн цас орно.
Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 10-15 метр хүрч
ширүүснэ. Агаарын температур шөнөдөө -17-22 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн
байна.
Сүхбаатар хот
орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд
5-10 метр, зарим үед секундэд 10-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур
шөнөдөө -16-18 градус, өдөртөө -7-9 градус хүйтэн байна.
2 дугаар сарын 25-наас 3-р сарын 1-нийг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 28-нд зарим сумын
нутгаар бага зэргийн цас орно.
Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос
секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -17...-22 градус, өдөртөө +0-5
градус хүйтэн байна.