Ипотекийн зээлийн үлдэгдэл 127.6 тэрбум төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-10-25 11:18:44
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг Монгол банк мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сард арилжааны банкууд 33 зээлдэгчид 1.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 127.6 тэрбум төгрөг, нийт зээлдэгчийн тоо 3,243-т хүрсэн байна. Тайлант сард олгосон зээлийн хэмжээ өмнөх сараас 716.4 сая төгрөгөөр буюу 28.7 хувиар буурсан байна.

Ипотекийн зээлийн хөтөлбөрт 5 болон 8 хувийн хүүтэй 2 төрлийн зээл байгаа бөгөөд 5 хувийн хүүтэй зээлийг улс орны эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн зарчмыг үндэслэн өнгөрсөн сараас зогсоосон. Энэ оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.3 хувиар, нийт зээлдэгчийн тоо 381-ээр өссөн дүнтэй байна.

    Б.Оюун-Эрдэнэ

 

Related news