ДУНДГОВЬ: Өлзийт сум байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, түүх соёлын үнэт өвийн өлгий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сум аймгийн төвөөс урагш 98 км зайд оршдог, 1542.1 мянган га газар нутагтай. Тус сум байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар, түүх соёлын сонин, содон үнэт өвийн өлгий гэдгээрээ онцлогтой.
Говь нутгийн үзэсгэлэн
бүрдсэн Цагаан суварга, эмчилгээний ид шидтэй элсэн Өөш манхан, Морин толгойн
цав, Хэвтээ босоогийн агуй, Дэл, хөнжлийн уул гээд гадаад, дотоодын жуулчдын
очих дуртай байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудаас гадна тус сумын нутагт Баруун
билүүний амны хадны зураг, бичээс, баруун билүүний хийдийн туйр, Гучин хоёр
хүнтийн булш, Далайн хийдийн туйр, Муруй цагаан сүүжийн булш, Өлзийтийн
хуудасны хадны зураг, Сүүжийн бууцны хүннү булш, төмөр аягын бууцны тамга,
тэмдэг, хөтөлийн хийдийн туйр, хөх толгойн палеонтологийн дурсгалт газар, Чулуун
сүмийн туйр, Эрдэнэ уянгын хийдийн туйр зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгал
арвин.
Түүх соёлын үл хөдлөх дээрх
дурсгалаас Баруун билүүний амны хадны зураг, эртний түрэг бичээс
болон Баруун билүүний хийдийн туйр, Гучин хоёр хүнтийн булш нь сумын төвөөс
баруун урагш 67 орчим км-т орших Дэл уулнаа байрладаг.
Дэл уул нь чулуун зэвсгийн
үеэс эхлэн 19 дүгээр зуун хүртэлх хэдэн мянган жилийн түүх өгүүлэх дөрвөлжин
булш, хиргисүүр зэрэг археологийн төрөл бүрийн олдвор элбэгтэй нутаг. Дэл
ууланд хадны зураг, руни бичээс, ханз үсэг, уйгаржин, төвөд бичээс, шоргоолжин
булш, дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө, зэл чулуу, хадны оршуулга, сүм
хийдийн туурь, чулуун зэвсгийн үлдэгдэл зэрэг дурсгал бий.
Дэл уулын Баруун, Зүүн
билүүний хэсэгхэн газарт 5000 орчим хадны зураг байх ба тус газрыг эрдэмтэн судлаачид
байгаль дээрх уран зургийн галерей ч гэж нэрлэх нь бий.
Дэл уулын голд байрлах “гучин хоёр хүнтийн булш” нь хана, хашлага чулуун дээрээ хүн, шувуу, буга, янгирын сийлмэл зурагтай. Ингэж нэрлэсэн нь энэхүү булшны хашлага чулуун дээр гучин хоёр хүнийг дүрсэлсэнтэй холбоотой.
Баруун билүүний хийдийн туйрыг нутгийн иргэд Hуралтын хэмээн нэрлэдэг байна.
Сумын төвөөс хойш 25 орчим км, Зүүн булгийн ойролцоох төмөр аягын бууцны дэргэд дээш өвөр тогтоц бүхий хаднаа сийлмэл элдэв төрлийн тамга, тэмдгийн дурсгал бий. Түүнийг “төмөр аягын бууц” дурсгал хэмээн нэрлэдэг.
Сумын төвөөс зүүн урагш 65 орчим км орчим газарт Лүн уулын энгэрт Хөтөл гэх газар тус хийдийн туйр бий. 19 дүгээр зууны үед баригдсан уг хийд тухайн үедээ 20 орчим сүм хийдтэй байсан ба тус хийдийн барилгууд нь тасалгаатай болон тасалгаагүй байдлаар баригдсан. Чулуун суурьтай, дээр нь түүхий тоосгоор өрсөн байна.
Байгалийн үзэсгэлэнт газар: Цагаан суварга
Өөш манхан
Морин толгойн цав