Б.Чимэдцэрэн Ази тивийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТПауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс -120 кг-д Б.Чимэдцэрэн алтан медаль хүртэж, тивийн аварга болов.
Узбекстаны нийслэл Ташкент хотноо энэ сарын 14-20-нд зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдсөнөөс ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн эрэгтэйчүүдийн -120 кг-д 322.5 кг-ыг шахаж өргөн түрүүлж, Ази тивийн аварга тодорлоо.
Мөн 105 кг-д Л.Бархасбаатар 257.5 кг-ыг шахаж өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртэв. Энэ ангилалд Казахстаны хоёр тамирчин алт, мөнгөн медалиар энгэрээ мялаасан байна.
Д.Өлзий
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days