СЭЛЭНГЭ: Алба хаагчдынхаа дархлааг дэмжих аяныг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас "Дархлаагаа
дэмжицгээе" аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аян
нь ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан алба хаагчдыг ханиад томуу
болон амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлааг нь дэмжих зорилготой
юм.
Аяны
хүрээнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид үүрэг
гүйцэтгэж байгаа алба хаагчдадаа халуун аарц, чацаргана, амин дэм өгч дархлааг
нь дэмжлээ.
Мөн дээрх үйл ажиллагаанаас гадна ажлын байрандаа ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмолжуулж байна.





