ХӨВСГӨЛ: Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг өргөн барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өнөөдөр өргөн барилаа.
Аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн "Анхдугаар" хуралдааныг 11 дүгээр сарын нэгний өдрийн 12 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд хуралдуулахаар товлон зарлалаа.
Аймгийн ИТХ-ын сонгуулийн 37 тойрог, 41 мандатад 3 намын 82 нэр дэвшигч
бүртгүүлж, аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдын хамгийн олон санал авсан 41
нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож байгаа юм байна.