СЭЛЭНГЭ: Усан зам тээврийн хөвөлтийг зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт усан зам тээврийн хөвөлтийн
үйл ажиллагааг зогсоолоо.
Сэлэнгэ
аймгийн Засаг даргын А/458 дугаар захирамжаар тус аймгийн хэмжээнд гол, мөрөн,
нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах
хугацааг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байхаар тогтоосон байна.
Иймээс иргэд
олон нийтийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг
хангах, мөн Усан замын тээврийн тухай
хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан удирдамжийн дагуу усан замын
тээврийн үйлчилгээг бүрэн зогсоожээ.
Цаашид гол,
мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг явуулахгүй байхыг
Монгол Улсын Далайн захиргаанаас анхааруулсан байна.