“NEW SEASON 2017” тоглолтод 3 оркестр хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-13 16:02:13

Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид 45 дахь жилийн үзвэрээ “NEW SEASON 2017” тоглолтоор нээнэ.Тоглолтын талаар уран бүтээлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тоглолт удирдаач УГЗ Б.Ганбат, СТА Д.Түвшинсайхан, СТА С.Саруул-Од нарын удирдлагаар тус Филармонийн гоцлол дуучид хамтран дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс дээжлэн үзэгч, сонсогчдод хүргэх юм.

Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн,“2017 онд Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармони үүсэн байгуулагдсаны 45 жилийн ой тохионо. 2016 оны 4 дүгээр улиралд үзвэрийн 45 дахь тоглолтод Улсын Филармонийн 3 оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим болон гоцлол дуучид нэгдэн тоглох гэж буйгаараа онцлогтой” хэмэн тодотгов.

Тоглолтын тасалбар 10, 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Юнителийн GG карттай хэрэглэгчид 100 GG оноогоор 5000 төгрөг хөнгөлүүлэх боломжтой. Тасалбарыг Улсын Филармонийн билетийн касс болон https://www.ticket.mn/event/date/303/ 1900-1617 дугаарын утсаар үнэгүй хүргэх юм.

Тус тоглолт энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд 15.00 цагт болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news