Практик буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Практик буудлагын спортын карабины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Финландын Оулу хотод болж өндөрлөлөө.
35 орны 820 гаруй мэргэн бууч оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас 16 тамирчин дөрвөн багт хуваагдан хоёр ангилалд өрсөлдөхдөө гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар өнөөдөр өглөө эх орондоо ирэв.
Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү тэмцээний гар цэнэглэлттэй нээлттэй ангилалд С.Дашдэмбэрэл алт, багийн төрөлд мөн монголчууд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Үүнээс гадна өсвөрийнхний хагас автомат ангилалд Н.Ариг алтан медалиар энгэрээ мялаажээ. Монголчууд энэ төрөлд анх удаа медаль хүртэж байгаа нь энэ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
17 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days