БАЯН-ӨЛГИЙ: Дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд их халж байгаагаас дуу цахилгаантай аадар бороо орох нөхцөл бүрдэж байна. Иймд гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.
Энэ сарын 9-нд нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газраар, 10-нд хойд болон өмнөд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө ихэнх нутгаар бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхины хурд түр зуур ширүүснэ.
Агаарын
температур энэ сарын 11, 12-нд бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 7-12 градус, өдөртөө
18-23 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус
дулаан байна.
Related news

Official Visit of Chairman of the State Great Khural of Mongolia to the United Kingdom Begins
4 days

Doctors and Nurses for the Second National Oncology Center to Be Trained in the United States
6 days