Сүхбаатарт МАН-ын 5, АН-ын 2 нэр дэвшигч ялалт байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт
2024 оны
зургаадугаар сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн санал
хураалтад Сүхбаатар аймгийн
41825 сонгогчоос 30,373
сонгогч буюу 73,4 хувь нь саналаа өгч, санал хураалтыг 73,4 хувийн ирцтэй хаажээ.
УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Сүхбаатар аймагт МАН-ын тав, АН-ын хоёр нэр
дэвшигч ялалт байгуулжээ.
Тодруулбал, нийт саналын тоогоор Л.Оюун-Эрдэнэ, Н.Ганибал, У.Отгонбаяр, С.Төмөрхүү, П.Анужин, М.Бадамсүрэн, М.Ганхүлэг нар эхний долоод жагссан байна.
Сүхбаатар аймгийн 65 хэсгийн хорооны 36-д АН, 29-д МАН ялалт байгуулжээ. 100 хувь ялалт байгуулсан сумдын тухайд Уулбаян суманд АН, Сүхбаатар, Халзан суманд МАН урьдчилсан байдлаар бүрэн ялалт байгуулсан байна. УИХ-ын сонгуулийн санал хураалт элдэв гомдол маргаан, сааталгүй амжилттай өндөрлөсөн. 65 хэсгийн хороонд хяналтын тооллого үргэлжилж байна гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.