Нүүрсний үнэ тонн нь 8000 төгрөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-10 12:03:54

Өмнөговь аймагт орон нутгийн өмчит "Таван толгой" ХК-ийн уурхайн аман дээр нүүрсний үнэ тонн нь 8000 төгрөг боллоо.

Жил бүр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс ийнхүү "Таван толгой" ХК дотоодод нийлүүлэх нүүрсний үнээ бууруулдаг юм. Өнгөрсөн жил 8800 төгрөгөөр нүүрсээ борлуулж байсан бол энэ жил НӨАТ орохгүйгээр 8000 болгосон байна.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тогтоолоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах үүднээс орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд нүүрсний үнийг хямдруулах чиглэл өгч, шаардлага хүргүүлсэн юм. Тус шаардлагын хариуд “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ийнхүү хямдруулж байгаагаа мэдэгджээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news