"Face of Beauty International-2016” гоо бүсгүйн тэмцээнд ОХУ-ын мисс тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-10-09 11:25:00

"Face of Beauty International-2016” Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт  Улаанбаатар хотноо боллоо.

Тэмцээнд дэлхийн 60 орны гоо бүсгүй өрсөлдсөнөөс ялагчаар ОХУ-ын мисс тодорсон бол дэд байрт Зимбабве, гуравдугаар байрыг Филиппиний мисс эзлэв. Эх орноо төлөөлөн оролцсон Э.Урангоо дөрөвдүгээр байрт орсон бол Португалийн мисс шилдэг тавд багтав.

Гоо бүсгүйн тэмцээнийг “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура болон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нар шүүж явууллаа. Мөн 60 орны гоо бүсгүйчүүдээс гадна Украйны “Амьд барби” Валерия Лукьянова шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан юм.

Ж.Болор

Related news