Насанд хүрээгүй хүүхэд ял шийтгүүлэх тохиолдол өсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХүүхэд хамгааллын тухай хууль батлагдсантай холбогдуулаад Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулан гишүүдээ чадавхжуулах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүүхдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, гэмт хэргийг бууруулах зорилготой сургалтыг бүсчлэн зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус сургалт Хэнтий аймагт боллоо.
Тус сургалт хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлэх, тухайн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг бүрэн хамгаалахаар хүрээнд зохион байгуулагдаж байна.
Хэнтий аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхэд ял шийтгүүлэх тохиолдол харьцангуй өсч байна. 2009 онд гэхэд 386, 2010 онд 451, 2011 онд 542 хүүхэд шүүхээс ял шийтгүүлжээ. Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн улмаас ял шийтгүүлсэн насанд хүрээгүй хүүхдийн тоо 48 хувиар буюу 16,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Энэ нь насанд хүрээгүй хүмүүс гэмт хэрэгт холбогдох тохиолдол харьцангүй их байгааг харуулж байгаа бол нөгөө талаараа хүүхдүүдэд хандах хандлага, гэмт хэргээс сэргийлэх, түүнд авах арга хэмжээ сул байгааг харуулж байгаа юм.
Хэнтий аймгийн хүүхэд гэр бүлийн хэлтсээс зохион байгуулж байгаа уг сургалтыг уламжлал болон зохион байгуулах юм.
Хэнтий аймаг О.Буянхишиг