ОРХОН: Сүүлийн дөрвөн жилд 2400 айлын орон сууц ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-23 17:24:20
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/ Орхон аймгийн 100 гаруй мянган хүн амын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Иймд гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутгаас дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ татах ажлыг үе шаттай хийж байна.


Тухайлбал, Уртын гол /240 айл/, Эрдэнэ /270 айл/, Говил /270 айл/, Цагаанчулуут /72 айл/, Ихалуу багт /240 айл/ орон сууц барихад шаардлагатай дэд бүтэц татахад улсын төсвөөс 50 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эдгээр орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 1000 янданг буулгах боломжтой юм.


Түүнчлэн Орхон аймагт сүүлийн дөрвөн жилд 4200 гаруй айлын орон сууц барьж байгаагаас 2400 айлын орон сууц ашиглалтад орж, 1800 айлынх үргэлжилж байна.   

Related news