ОРХОН: Яаралтай тусламжийн чиглэлээр амь аврах аргазүйн дадлага эзэмшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-17 12:45:05

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 17/ МОНЦАМЭ/. Орхон аймгийн Эрүүл мэндийн газар 2025 оны төлөвлөгөөндөө эмч, сувилагч эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэдлэг мэдээллээр хангах сургалтыг түлхүү тусгажээ. 


Энэ ажлын хүрээнд яаралтай тусламжийн чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт хийж, оролцогчид сэхээн амьдруулалт, амьсгалын замын удирдлага зэрэг амь аврах арга зүйг дадлагаар эзэмшлээ.


Өсвөр үеийнхэнд чиглэсэн сургалт нь ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдлэг, зөвлөгөө өгөх арга барилыг нэмэгдүүлэхэд чиглэв.


Эдгээр сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, хүүхэд, өсвөр үеийн болон иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.



Related news