ХӨВСГӨЛ: Дөл тэмцээнд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-12 14:30:46

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнд 10 сургуулийн 120 гаруй сурагч оролцлоо.




Тус тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготой.




Дөл тэмцээн нь жагсаалын үзүүлэх тоглолт, гэрийн даалгавар, гүйлт, гранат шидэлт, буудлага зэрэг төрлөөр үргэлжилж, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн баг тэргүүлж улсад болох тэмцээнд оролцох эрх авлаа.




 

Related news