ХӨВСГӨЛ: Их насны морьдын уралдаанд Д.Осордагвын хар түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-24 10:12:32

Цагаан-Үүр, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голд болж буй  “Монгол бөхийн баяр” 2 дахь өдрөө үргэлжилж байна.


Их насны морьдын уралдаанд Цагаан-Үүр сумын уяач Д.Осордагвын хар түрүүлж, Хатгалын уяач Хадбаатарын Шарга аман хүзүүдэж, Алаг-Эрдэнэ сумын уяач Эрдэнээгийн хүрэн гуравт, Алаг-Эрдэнэ сумын уяач Дөлгөөнмөрөнгийн хүрэн дөрөвт, Цагаан-Үүр сумын Д.Осордагвын бор айрагдлаа.


Монгол бөхийн баяр өнөөдөр соёолон насны морьдын уралдаан, үндэсний сурын харваа, өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан, бөхийн цол дуудаачийн уралдаан, бөх тайлбарлагчдын уралдаан зэргээр үргэлжилнэ.

 




Related news