Б.Хулан жюү жицүгийн Азийн аваргад гурав дахиа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-04 10:46:36

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотноо жюү жицүгийн насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.


Насанд хүрэгчдийн тэмцээн найм дахь удаагаа болж байгаа бол өсвөр, залуучуудынх анхных гэдгээрээ онцлогтой. Тус тэмцээнд гурван насны ангилалд 20 гаруй орны 400 орчим тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас 55 тамирчин оролцож байгаа юм.


Тэгвэл өчигдөр файтинг төрлийн 70 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хулан түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Түүний хувьд тивийн аваргад яг энэ төрөлдөө гурав дахь удаагаа түрүүлсэн нь энэ.

Related news