"Ахуйн үйлчилгээ-2016" арга хэмжээ энэ сарын 21-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсад “Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний ажилтны өдөр”-ийн 85 жил, Хэнтий аймагт ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Хэнтий аймагт "Ахуйн үйлчилгээ-2016" арга хэмжээг энэ сарын 21-нд зохион байгуулна.
Тус арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд ажиллаж байгаа үсчин, гоо сайханчидтай Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Дэлгэрмаа нар уулзлаа. Уулзалтаар аймгийн Үсчин, гоо сайханчдын мэргэжлийн холбооны тэргүүнээр н.Бямбатогоог сонголоо.
Хэнтий аймаг О.Буянхишиг
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days