Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд Б.Алтангадас шүүгчээр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-01 09:18:45

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Истанбул хотноо зохион байгуулах Олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнийг дэнслэх орон орны шүүгчдийн нэрийг зарлалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас Олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас багтжээ.


Сонгон шалгаруулалтыг хийхдээ саяхан өндөрлөсөн ААШТ болон Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан байдал, ур чадвар болон бусад шалгуурыг харгалзан үздэг байна.


Ирэх сарын 9-12-нд болох дэлхийн эрхийн тэмцээнээс “Парис-2024” зуны XXXIII Олимпын наадмыг дэнслэх шүүгчдийн сонгон шалгаруулах юм.

Related news