Мөрөн нисэх буудал Улсын баатар Д.Гунгаагийн нэрэмжит боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 18:32:42

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг Улсын баатар, гавьяат нисэгч Д.Гунгаагийн нэрэмжит болгож, түүний төрсөн нутаг Төмөрбулаг суманд хөшөөг нь босгожээ.

 Д.Гунгаа нь Монголын анхны нисэгч бөгөөд нийтдээ хоёр сая гаруй км агаарын замыг туулж, 12000 гаруй цаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхдагч, манлайлагч, нисэгчдийн түүчээ нь юм. Түүнчлэн 1939 оны Халх голын дайны үед ганцхан сарын дотор 158 удаа байлдааны нислэг үйлдсэн ажээ. Д.Гунгаа байлдааны болон иргэний 10 гаруй төрлийн онгоцоор агаарт түм илүү цаг ниссэн, 1-р зэргийн багш нисгэгч, цэргийн болон иргэний нисэх байгууллагын бүх шатны албаны даргын албыг 40 шахам жил хашиж байжээ. Д.Гунгаа энх цагт Монголын Иргэний агаарын тээврийг үүсгэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн учир 1965 онд Монгол Улсын гавьяат  нисгэгч цолоор шагнаж 2009 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар ахмад дайчин, гавьяат нисгэгч, хошууч генерал Дугарын Гунгаад "Улсын баатар" цол хүртээсэн ажээ.

Б.Гантуяа

Related news
Comments