П.Орхон олимпын эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-21 12:33:21

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Киргизстаны Бишкек хотод чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн болж байна.


Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Азийн аварга, гавьяат тамирчин П.Орхон БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялсанаар олимпын наадамд оролцох эрхээ авлаа. П.Орхон ”Парис-2024” олимпын наадамд оролцох эрх авсан Монголын чөлөөт бөхийн тав дахь, Монголын багийн 13 дахь эрх авсан тамирчин болов.


Тэрбээр өмнө нь “Рио-2016” олимпын наадамд оролцсон юм.

 

Related news