“Аялал жуулчлалын 7 хоног” салбарын мэргэжилтнүүдийн сургалтаар үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-16 08:49:59

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Аялал жуулчлалын 7 хоног өнөөдөр салбарын мэргэжилтнүүдийн сургалтаар “Блью Скай” зочид буудалд үргэлжилж байна. Сургалтаар:

  • Аялал жуулчлалын салбарын гарааны компаниудад зориулсан “Start Up”сургалт,
  • Салбарын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндсэн чиг үүрэг,
  • Жуулчны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хүчин зүйлс,
  • Харилцагчийн үйлчилгээний стандарт,
  • Салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал,


  • Хэрэглэгчийн үнэ цэнийг загварчлах,
  • Соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх нь,
  • Өрсөлдөөний стратеги, маркетинг, эрсдлийн менежмент,
  • Зочлох үйлчилгээний бизнесийг удирдах нь зэрэг сэдвээр болж байна.

Дөрөвдүгээр сарын 17-18-нд “Аялал жуулчлалын 7 хоног” Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын чуулган болон “Бизнесийн өдөр”-өөр тус тус үргэлжилнэ. 

Related news