ДОРНОГОВЬ: Говь нутгаас төрсөн улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-10 15:56:39

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгаас Монголын урлаг, спортын салбарт амжилт гаргаж байсан алдартнуудаас цувралааар хүргэж байна.


Ардын хувьсгалын түүхэнд Дорноговь аймгаас улсын арслан цолтой нэг бөх тодорсон нь “Гандангийн бүрхэг” хэмээн алдаршсан улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг юм. Улсын арслан Намжилваанчиг 1906 онд хуучнаар Цэцэн хан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн.


1930 оны улсын баяр наадамд долоо давж заан цол, 1932 оны наадмаар зургаа давсан бол 1935 оны улсын баяр наадамд найм давж шөвгийн гуравт, 1936 онд мөн найм давж шөвгийн дөрөвт үлдэн арслан цол хүртжээ. Тэрээр улсын баяр наадамд нийт зургаан удаа шөвгөрсөн юм.


"Гандангийн бүрхэг" хэмээн түмэн олондоо алдаршсан арслан өндөр сайхан нуруутай, өв тэгш хөгжсөн бие, галбир төгөлдөр, бяр чадлаар олныг бишрүүлж явсан бөх байжээ.


Үндсэн мэх нь харцагадаж дайрдаг байв. Хүчит арслангийн нэрэмжит бөхийн барилдааныг Сайхандулаан сумын ЗДТГ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар төлөвлөж байна.    


Related news