ДОРНОГОВЬ: Хүчтэй шороон шуурга үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-27 14:44:33

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ихэнх нутгаар өнөөдөр хүчтэй шороон шуурга шуурч байна. Аймгийн нутгаар салхи секундэд 20-24 метр, зарим үед 28м/с хүрч нутгийн төв, өмнөд хэсгээр хүчтэй шуурч байна.


Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээллийг дагаж малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулж, бэлэн байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.


Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар явуулахаар шийдвэрлээд байгаа юм.  

Related news