Гуравдугаар сарын отгон барилдаанд улсын начин Э.Батмагнай түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-25 10:53:55

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж буй барилдаан Булган аймгийн Орхон сумын харьяат “Хөнхөрхэмээх М.Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар отголлоо.


Тус барилдаанд  Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хонгор нутаг ” дэвжээний бөх, улсын начин Э.Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Д.Төрбаяр үзүүрлэв.


Харин их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, Булганхан дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат нар шалгарав.


Тэгвэл шөвгийн наймд аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн заан Д.Пүрэвдорж, аймгийн заан С.Ган-Эрдэнэ, цэргийн начин Г.Эрдэнэтогтох нар үлдсэн юм. 


Сонирхуулахад, улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны шөвгийн наймд анх удаа аймгийн цолтой таван бөх шалгарсан тохиолдол нь энэ байлаа. 

Related news