ОРХОН: “Малчдадаа туслах аян”-д 34 байгууллага нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-01 17:52:32
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн хаваржилт, байгаль цаг уурын хүндрэлийг олны хүчээр даван туулж, малчдадаа дэм үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас "Малчдадаа туслах аян" өрнүүлж байна.


Энэ сарын 20-ноос эхлүүлсэн тус аянд 34 байгууллага нэгдэж 47 сая 136 мянга 540 төгрөгийн эд материалын тусламжийг аймгийн Онцгой комисст хүргүүлжээ.


Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас малчдад илгээж буй хандивыг нэр төрлөөр нь ангилж үзвэл өвс, хивэг, шүдэнз, лаа, бээлий, нэмнээ, элгэвч, эвэр дулаалга, элсэн чихэр, гар чийдэн, шар будаа зэрэг 30 нэр төрлийн эд материал байна.  


Мөн төрийн байгууллагуудаас 60 сая төгрөгийн бэлэн  мөнгөний хандивыг ирүүлжээ.

Тодруулбал,

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 50 сая
  • Татварын хэлтэс 1 сая 600 мянга 
  • Хот тохижуулах газар 1 сая 40 мянга 
  • Шанд баг 145,000
  • Наран баг 1 сая 
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 1 сая 
  • БОЭТ 4 сая 865 мянга 
  • Тагнуулын газар 1 сая 600 мянган  төгрөгийн хандивыг тус тус ирүүлсэн байна.

Малчдад илгээж буй бэлэн мөнгөний хандиваар аймгийн Онцгой комисс хивэг, инновац шингэсэн бүтээгдэхүүн буюу малын шим тэжээл ашигт долооц зэргийг худалдан авч хоёр сумын малчдад хүргэх юм.



 

Related news