Хашаандаа мод, сөөг тарьж ургуулдаг айл өрхийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-02-19 16:46:38

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ойн газраас байгалиа хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бичил төсөл хөтөлбөр шалгаруулна.


“Төсөл сонгон шалгаруулах хөтөлбөр”-ийн удирдамжийг нээлттэй зарлахдаа, хашаандаа мод тарьсан туршлагатай, цаашид мод бут, сөөгийн тарьц суулгац ургуулах сонирхолтой, амьдарч буй гудамж, хороо, дүүргийн айл өрхөд мод тарьж, ургуулах, арчлах мэдээ мэдээллийг өгөх, энэ үйл ажиллагаандаа тэднийг татан оролцуулах зэргийг харгалзан 50 өрхийг шалгаруулна. Шалгарсан айлд 4x8 хэмжээтэй (32м2 ) нэг хүлэмж, үүнд тарих мод сөөгийн үр, сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна төсөлд хамрагдахын тулд 0,07 га өмчилсөн газартай, хашаа нь хүлэмж байршуулах зай талбайтай байх аж. 


Төслийг энэ сарын нэгнээс гуравдугаар сарын нэгний хооронд хүлээн авахыг БОАЖЯ мэдээллээ.  

Related news