Йорданы хөлбөмбөгчид Азийн цомын финалд анх удаа шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-02-07 11:15:07

ДОХА, 2024 оны хоёрдугаар сарын 7 /AP/. Йорданы шигшээ баг мягмар гарагт Өмнөд Солонгосын хөлбөмбөгчдийг 2:0-ээр буулган авснаар Азийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод анх удаа шалгарлаа.


Катарын Эр-Райян хотын “Ахмед Бин Али” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын хоёрдугаар үед Йорданы багийн Язан Аль Наймат, Моуса Тамари нар гоол оруулснаар Азийн цомыг өргөх магадлалтайд тооцогдож байсан өмнөд солонгосчуудыг буулган авчээ. 


Өмнөд Солонгосын хаалгач Жо Хён Ву эсрэг багийнхны цохисон хэд хэдэн бөмбөгийг хаасан боловч тоглолтын 53 дахь минутад Аль Наймат түүний хууран гарч гоолдсоноор тооны харьцааг нээжээ. Улмаар М.Тамари 66 дахь минутад холын цохилтоор гоол оруулснаар йорданчууд 2:0-ээр давамгайллаа. Азийн цомын тэмцээний хошой аварга Өмнөд Солонгосын шигшээ багийн хувьд 1960 оноос хойш аваргын цомыг дахин өргөхийг эрмэлзэж байлаа.


Йорданчууд бямба гарагт болох финалын тоглолтод Иран, Катарын шигшээ багуудын хожсонтой нь учраа таарна. Тус хоёр багийн хагас шигшээ тоглолт өнөөдөр болно.




Related news