СҮХБААТАР: Хошой аварга малчин хоёр тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-19 09:14:20

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Сүхбаатар аймгаас Монгол Улсын Хошой аварга малчих хоёр, аварга малчин найм тодорлоо.

 

Монгол Улсын Хошой аварга малчнаар Онгон сумын Нүдэн багийн малчин Ёндонжамцын Төгсмандах, Асгат сумын Өлзийт багийн малчин Цэрэндоржийн Буджав нар тодорчээ.

 

Монгол Улсын аварга малчнаар Онгон сумын нэгдүгээр багийн малчин Цэдэндоржийн Энхсайхан, Наран сумын хоёрдугаар багийн малчин Боргилын Бат-Өлзий, Сүхбаатар сумын Шинэбулаг багийн малчин Батхүүгийн

Энхбат, Түвшинширээ багийн Сэргэлэн багийн малчин Жигжидсүрэнгийн Дугаржав, Дарьганга сумын 2-р багийн малчин Чулуунбаатарын Төмөрбаатар

Дарьганга сумын 2-р багийн малчин Давхайн Ренчиндорж, Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн малчин Цэдэн-Ишийн Түвшинтөгс, Баруун-Урт сумын наймдугаар багийн малчин Лодойн Ганхуяг нар тус тус шалгарсан байна.

 

Буянт мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж, хөдөлмөр үйлсээрээ тэргүүлсэн аварга малчдын шагналыг сар шинийн баярын өмнө малчны хотонд очиж гардуулахаар төлөвлөж буй аж

Related news