БУЛГАН: Аймгийн нийт нутгийн 87,3 хувь зудын эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2023-12-28 13:44:26

Булган, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Булган аймагт зудын эрсдэл 87,3 хувьтай байна. Аймгийн нийт нутгийн 87,3 хувьд зудын эрсдэлтэй байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам цаг уур орчны шинжилгээний газраас Монгол Улсын Засгийн газар 286 дугаар тогтоолын дагуу зудыг үнэлэхэд Хангал, Булган, Хишиг-Өндөр сумын нутгаар цагаанаар зудархуу, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаан зудын нөхцөл байдалд байна.  


Булган аймгийг зудын эрсдэлийн зургаас харвал, нийт нутгийн 60 шахам хувьд их байгаа бөгөөд 27.5 хувь нэн их, 27.5 хувь их, 40 орчим хувьд нь 37.3 хувь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 7.7 хувьд бага болон хамгийн бага эрсдэлтэй байна.




Related news