БУЛГАН: Хүүхэд бүрийн хичээлээс гадуурх хөгжил, авьяас чадвар, төлөвшилд түлхүү анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны
есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. 2025-2026
оны хичээлийн жилд Булган аймгийн
Ерөнхий боловсролын 22 сургуульд 12026 сурагч суралцана.
Булган аймагт 2025-2026 оны хичээлийн шинэ жилд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 3132 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 11013 хүүхэд, 1-р ангид 1013 сурагч элсэн суралцаж байна. Мөн 12 дугаар ангийг 705 сурагч төгсөнө.
Тодруулбал,
2025-2026 оны хичээлийн жилд тус аймагт цэцэрлэг 22, Ерөнхий боловсролын сургууль 22, Насан
туршийн боловсролын төв 1 үйл ажиллагаа явуулах юм.
Ерөнхий боловсролын сургуульд 675 багш, 557 ажилтан ажиллагсад, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 178 багш,127 туслах багш 261 ажилтан ажиллах бөгөөд аймгийн хэмжээнд мэргэжлийн 58 багш дутагдалтай байна.
“Энэ хичээлийн жилд хүүхэд бүрийн хичээлээс гадуурх хөгжил, авьяас чадвар, хувь хүний төлөвшил, хүн байхад чиглэсэн олон дугуйлан хичээллүүлэхээс гадна биеийн тамир, дуу хөгжим, технологийн хичээлд ач холбогдол өгч, сурах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллах мөн "Англи хэлтэй Булган" хөтөлбөрийн дагуу сургалтын төвтэй болох ихээхэн онцлогтой хэмээн Булган аймгийн Боловсролын газрын дарга Ц.Цолмонбаатар мэдээллээ.