БУЛГАН: Үндэсний хэмжээнд шалгарсан бүтээлийг олон улсын уралдаанд илгээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-05 15:56:44

Булган 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмэгтэйчүүдийн энх тайвны байгууллага IWPG-аас зохион байгуулсан “Энхтайвантай нөхөрлөе” олон улсын гар зургийн уралдаанаас 2 суралцагч шалгарч, шагнал хүртжээ.


Энэхүү  гар зургийн зургаа дахь уралдаанд Булган аймгаас 53 хүүхэд бүтээлээрээ оролцож "Үндэсний шилдэг" 12 хүүхдээс Булган сумын 2-р сургуулийн суралцагч Ж.Номин-Эрдэнэ, 3-р сургуулийн “Нутгийн өнгө” уран зургийн дугуйлангийн суралцагч Б.Саруултуяа нар 15-18 насны ангилалд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.


Тус уралдаан нь үндэсний болон дэлхийн хэмжээнд гэсэн хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд үндэсний шилдэг бүтээлд шалгарсан хүүхдийн бүтээлийг олон улсын уралдаанд илгээж, 11дүгээр сард дүн нь гарах ажээ.

 

Олон улсын гар зургийн уралдааны зорилго нь хүчирхийлэл, дайны золиос болж, зовж шаналж буй үе тэнгийн хүүхдүүд, залуучуудад гэрэлт ирээдүйдээ итгэх итгэл найдвар, урам зориг, сэтгэлийн дэмийг зургаар дамжуулан илэрхийлэх, энх тайвны соёлыг улс орондоо төдийгүй дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, хүйтэн дайны улмаас хохирч байгаа хүүхэд, залуучуудад зургаар дамжуулан энх тайвны мессеж хүргэж, сэтгэлийн дэм өгөх зорилготойгоор явагдаж байгаа юм.

 







Related news