СҮХБААТАР: Хүний нөөц, жендэрийн мэргэжилтэн, манлайлагчдын чуулга уулзалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Мэрит
төслөөс Дундговь, Дорнод, Сүхбаатар болон Төв аймгийн ЗДТГ-тай хамтран “Хүний нөөц, жендэрийн мэргэжилтэн, манлайлагчдын чуулга уулзалт”-ыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн нэгдсэн чуулга уулзалт Баруун-Урт
суманд болж байна.
Сүхбаатар аймгийн ЗДТГ-тай хамтран Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Удирдлагын Академийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Аймгийн Засаг дарга М.Идэрбат зөвлөгөөний нээлтэд оролцож орон нутагт хийж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж мэдээлэл хийлээ.
Чуулга уулзалтад Төрийн албаны зөвлөлөөс Жендэрийн бие даасан мэргэжилтний хэрэгцээ, шаардлагын талаар, Жендэрийн Үндэсний хорооноос Жендэрийн тэгш байдлын чиглэлээр төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр, ЗГХЭГ-аас Төрийн албаны хүний нөөцийн бодлогын шинэтгэл, Удирдлагын Академиас чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь болон бусад сэдвүүдээр илтгэл тавьж мэдээлэл хүргэж байна.
Мэрит
төслийг хэрэгжүүлэгч Дундговь, Дорнод, Төв аймгийн хүний нөөц, жендэрийн клубуудын мэргэжилтэн, манлайлагч нар оролцож туршлага солилцон, 2023 онд амжилттай зохион байгуулсан ажлын товч танилцуулга, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж, 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэн клубуудын зохицуулагчийг сонголоо.
Хүний нөөц, жендэрийн чиглэлээр нийслэл, орон нутгийн төрийн албан хаагчид хамтран ажиллаж, туршлага хуваалцаж, хөгжих боломжийг олгодгоороо энэхүү клубийн ач холбогдол өндөр бөгөөд олон улсын туршлага, өөрийн орны онцлогийг тусган төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулж ажилладагт уулзалтад оролцогч, клубийн гишүүдийн зүгээс талархал илэрхийлж байв.