ХӨВСГӨЛ: М.Батсүх: Мөрөөдлөө биелүүлж дельтаплан онгоцыг амжилттай туршлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн М.Батсүх өөрийн оюун ухаанаа хөгжүүлэн төрөл бүрийн техникийг хийж туршиж иржээ.
Тухайлбал цасны мотоцикл, завь зэргийг өөрийн гараар хийжээ.
Тэрбээр онгоц хийж нисэх мөрөөдөлдөө хөтлөгдөн олон жил туршилт хийсэн байна.
Түүний мөрөөдлийг биелүүлэхээр үр хүүхдүүд нь Дельтаплан онгоцны загварыг авч өгсөн байна.
М.Батсүх тоноглол болон угсрах ажлыг өөрөө хийж, өчигдөр анхны нислэгээ амжилттай хийсэн байна.
Дельтаплан нь хэт хөнгөн ихэвчлэн нэг хүнээр нисэхэд зориулагдсан онгоц аж.
Нислэгийн удирдлага нь тэнцвэртэй бөгөөд нисгэгч өөрөө түдгэлзүүлэх цэгтэй харьцуулахад хөдөлгөөний улмаас массын төвийг шилжүүлэх замаар хийдэг ажээ.
Тус онгоцны далавч 10 метрийн өргөнтэй, жин
200 кг, хөдөлгүүрийн дээд хурд 80-100 гаран км цагийн хурдтай ажээ.