ДОРНОД: ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны вакцинаторууд Дорнод аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-10-20 12:06:33

Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга, вакцинаторууд Дорнод аймагт ажиллаж байна.


Сумдын ЭМТ, аймгийн ӨЭМТ-ийн эмч, вакцинаторуудад тарилгат халдварт өвчин, вакцин менежмент, цахим програмттай холбоотой хоёр өдрийн сургалт явуулж, мэдээллээр хангажээ.


Үндэсний хэмжээний дархлаажуулалтын арав хоногийн аяныг улс орон даяар зохион байгуулж байна. Дорнод аймаг энэ намрын аяныг 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд “Томуугаас сэргийлье” уриан дор өнгөрүүлж байгаа юм.


Аяны хүрээнд зорилтот иргэдийг 95-98 хувьд хүргэн дархлаажуулах зорилго тавьжээ.


Жил бүрийн тав, аравдугаар сард үндэсний хэмжээнд дархлаажуулалтын аяныг зохион байгуулдаг уламжлалтай.

Related news