ХӨВСГӨЛ: 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-06 10:30:13

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс хойд зүгт 58 километрийн зайд өнөөдөр 10 цаг 17 минутад 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 25 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болжээ.

 

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас зүүн зүгт 22 километрийн зайд 9 дүгээр сарын 23-нд 5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь тус аймгийн хувьд он гарснаас хойш хамгийн хүчтэй газар хөдлөлт болов.

 

 

 

Related news